Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Хэнтий аймгийн сэтгүүлчдийн салбар холбооноос орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын нээлттэй өдөрлөгийг аймгийн төвийн Чингисийн талбайд зохион байгуулж байна.
Хэнтий аймагт одоо гурван телевиз, гурван сонин, хоёр радиод нийт 25 сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтан ажиллаж байна. Нээлттэй өдөрлөгөөр хэвлэл мэдээллийн ажилтнууд үзэгчид сонсогчид, уншигчдадаа үйлчилгээгээ үнэ төлбөргүй хүргэж, зар мэдээлэл үнэгүй авч, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр ажиллуулан, сонины захиалгын үнээ 50% хямдруулж орон нутгийн хэрэглэгчидтэйгээ хамтдаа баяраа хуваалцлаа. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг сумдад үргэлжлэх аж. Монголын сэтгүүл зүйн хөгжлийн 100 жилийн ой, хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар сэтгүүлчидтэйгээ зангиагүй уулзалт хийж, санал бодлы нь сонслоо. Уг уулзалтад Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч, зохиолч Г.Жамъян оролцож залуу сэтгүүлчдэд сургаалиа хайрлав.
И.Байгалмаа