Германы Физик, техникийн хүрээлэн (PTB), Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль хамтран “Стандарт ба стандартчиллыг сургалтад ашиглах нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулав. Сургалтад Стандарт, хэмжил зүйн газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, мэргэжилтнүүд оролцсон юм. Энэхүү сургалтад:
-Үндэсний стандартчиллын байгууллага ба шинжлэх ухаан, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа (Герман улсын DIN ба бусад жишээ)
-Стандартчиллыг сургалтын хөтөлбөрт тусгах нь (Боломж ба жишээ)
-Стандартчиллын судалгаа: Сэдэв, чиг хандлага, өнөөгийн байдал
зэрэг сэдвүүдээр Германы стандартын байгууллага (DIN)-ын мэргэжилтэн Сиглиндэ Кайзер, Германы Физик, техникийн хүрээлэн (PTB)-ийн зөвлөх Алекс Инклаар нар лекц уншив.
Тус сургалт нь “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд явагдсан бөгөөд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын хөтөлбөрт стандартын талаарх хичээлийг тусгаснаар эрчим хүчний салбарт нилээд ахиц гарна хэмээн үзэж байгаа аж. Тиймээс сургалтын үеэр их дээд сургуулиудад стандартчиллыг хэрхэн ашиглах, мөн монголд яаж хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцжээ.