Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 21.00-06.00 цагийн хооронд мөрдөнө

Нэмэгдсэн: 2016-11-01

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 21.00-06.00 цагийн хооронд мөрдөнө

Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын хэмжээнд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Энэ хүрээнд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн бага ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор боллоо. Цахилгааны орой, шөнийн хэрэглээний тариф 2017 оны 03-р сарын 31-ний өдрийг дуустал буюу таван сарын турш хэрэгжих юм. Мөрдөх хугацаа 21.00-06.00 цагийн хооронд байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан энэ тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 469 дүгээр тогтоолд тус тус үндэслэжээ. 

Тарифт тоолуур хэрэглэж буй айл өрхийн тоо Улаанбаатарт 109.059, Дарханд 3254, Эрдэнэтэд 866 байна.


ЭХ СУРВАЛЖ: Эрчим хүчний яам

Төрийн байгууллагуудын мэдээлэл