Засгийн газрын 100 хоногт- Эрүүл мэндийн яам

Нэмэгдсэн: 2016-10-25

Засгийн газрын 100 хоногт- Эрүүл мэндийн яам

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ

ШИЙДВЭРЛЭХ ХҮРЭЭНД ХИЙГДСЭН ГОЛ АЖЛУУД

Бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

·  “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдлээ.

·  “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээх боллоо.

·  Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж, салбарын удирдлага, зөвлөх, мэргэжилтнүүдийн түвшинд хэлэлцүүлэг хийлээ.

·  Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг салбар дундын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авахаар Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн.

Иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр:

·  Гемодиализын эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж, тусламж, үйлчилгээний зардлыг  төрөөс хариуцан санхүүжүүлэх боллоо.

·  Элэгний С вирүсийн оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлж, эмчилгээний үнийг бууруулж, зарим орон нутгийн иргэдэд Харвони эмийг үнэ төлбөргүй олгох болсон.

·  Цусны хавдартай иргэдийн зарим эмчилгээний зардлыг төр хариуцахаар боллоо.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр:

·  Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд “Агаарын яаралтай тусламж”-ийн тогтолцоог нэвтрүүлж, яаралтай тусламжийн нисдэг тэрэг, буух талбайн дэд бүтцийг бий болгов.

·  Алслагдсан анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад шинжилгээний сорьцыгнэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн.

·  Түлэнхийн  төвийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэж, Кувейтын буцалтгүй тусламжийн 12 сая ам.долларын хөрөнгөөр 2017 онд барьж дуусгахаар боллоо.

·  Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах хүрээнд Батлан хамгаалах яамны Цэргийн нэгдсэн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээс, мэс засал, осол гэмтлийн үеийн тусламж, үйлчилгээг Улаанбаатар хотын зүүн дүүргүүд болон Зүүн 4 аймгийн иргэдэд үзүүлэхээр боллоо.

·  Ховор бүлгийн улаан эсийн нөөцийг бэлтгэх шинэ технологийг эх орондоо анх удаа нэвтрүүлэв.

·  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ил тод, чирэгдэлгүй болгох, байгууллага хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах “Шилэн эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

·  Эх хүүхдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулаххүрээнд Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг гаргаж, эрсдэл бүхий 9 аймагт хүүхдийн чиглэлээр, 6 аймагт эх барихын чиглэлээр  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэргэжлийн зөвлөх багийг ажиллуулж, орон нутгийн эмч нарыг ажлын байрны сургалтад хамрууллаа.

·  Нийслэлийн амаржих газрын орыг 50-аар нэмэгдүүллээ.

·  Бага насны хүүхдийн дундах уушгины хатгалгаа өвчний өвчлөлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, 10 000 гаруй хүүхдийг дархлаажуулав.

·  Тав хүртэлх насны хүүхдэд зайлшгүй шаардлагатай зарим нэр төрлийн эмийн хангалтыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нэгдсэн худалдан авалт хийх ажлыг эхлүүллээ.

·  “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: мэдээллээс үйлдэл рүү”Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.

·  Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг Японы Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын болон сум дундын эмнэлэгт 12 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг олгохоор гэрээг байгууллаа.

·  Хүүхдийн болон яаралтай тусламжийг үзүүлэх хойшлуулашгүй эрэлт хэрэгцээнд тулгуурлан оношилгоо, эмчилгээний 20 багцын 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг худалдан авахаар боллоо.

·  Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд үйлчлүүлэгчдэд зориулж нэг цэгийн үйлчилгээг бий болгон тохижилт үйлчилгээний ажлыг хийсэн.

·  Агаарын хэт халалтын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамны харьяа болон нийслэлийн эрүүл мэндийн 32 байгууллагад 60 ширхэг агааржуулалтын тоног төхөөрөмжийг суурилуулсан.

·  Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарыг яаралтай тусламж үзүүлэх 4 удаагийн сургалтад хамруулсан.

·  Туслах сувилагчийг бэлтгэх сургалтанд 180 эрүүл мэндийн ажилтанг сургалаа. 

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр:

·  Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах Сайдын албан даалгаврыг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэв.

·  Хөдөө орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутан суралцагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын харьяаллыг тодорхой болголоо.

·  Дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр суралцах резидент эмч нарыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт цалинтай ажиллуулах төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлэх боллоо.

·  Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүүхдүүдийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Ирээдүйн эмч, сувилагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо.

·  Сингапурын Темоясекийн сангийн дэмжлэгээр нийгмийн эрүүл мэндийн 160 мэргэжилтэнг бэлтгэхээр гэрээ байгуулав.

Төрийн байгууллагуудын мэдээлэл