Монгол Улсад “Орчин цагийн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ой, “Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагын болон Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ICT EXPO 2013 үзэсгэлэнд оролцогч компаниудын шилдэгийн шилдэг оролцогчийг шалгаруулах ICT AWARDS-2013 ногоон хивсний шагнал гардуулах ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Тус ёслолын арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн нар болон бусад ахмад холбоочид, салбарын удирдлагууд оролцон шилдгийн шилдэгээр шалгарсан компаниудад дараах номинациудыг гардууллаа.
- Шилдэг технологи – HD voice үйлчилгээгээр “Жи Мобайл” ХХК
- Шилдэг үйлчилгээ - BAAZ санхүү, бүртгэлийн онлайн системээр “Новасофт” ХХК
- Шилдэг санаачлага – Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем “Скайтел” ХХКТэргүүний хөрөнгө оруулагч – Монгол Улсын нийслэл болон бүх аймгийн төвийг хамарсан өндөр хурдны 3,5G сүлжээ “Мобиком корпораци” ХХК
- Шилдэг шийдэл – Гэр хороололд GPON технологи “Сансар медиа” групп
- Шилдэг бүтээгдэхүүн – Микрософт корпорацийн Windows 8 (монгол хэлнээ) “Софтлайн Азия” ХХК
- Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ – Зар сурталчилгааны нэгдсэн сүлжээ, Зар суваг “Ноён зууч 1950”
- Хамгийн хүртээмжтэй үйлчилгээ – Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төв
- Шилдэг оролцогч – “Юнител” групп
- Өвөрмөц оролцогч – “Sound of Mongolia” ХХК
- Санаачлагатай оролцогч – “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” ХХК