MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлаа

    Мэдээ 2016-09-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан батлууллаа. Уул уурхай, эрчим хүч бол Монголын голлох салбар. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон салбарын арга хэмжээг тусгасан. Энэ дөрвөн жилд хугацаанд нийт 26 их наяд төгрөгийн ажил арга хэмжээ явуулах судалгаа бий.  Үүнээс 12 их наяд төгрөгийн арга хэмжээ нь зөвхөн энэ хоёр салбарт хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийт хэрэгжих арга хэмжээний 50 хувь нь уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой гэсэн үг. Уулзалтаас үр дүн гарах нь чухал. Яриад өнгөрөх биш ямар үр дүн, санал санаачилга гарав гэдгийг дүгнэдэг байх хэрэгтэй” гэлээ.  

    Үүний дараа уулзалтад оролцогчид өөрсдийн санал бодлоо солилцов. Тухайлбал, 

    "МАК” компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир:  -Улс орны эдийн засаг хүнд байгаа. Тиймээс Засгийн газар аж үйлдвэрийг эрчимжүүлж, экспортыг дэмжих талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.  Уул уурхай, аж үйлдвэр, нүүрсний салбарын бэрхшээлийг хэрхэн давах, эрх зүйн орчныг яаж сайжруулах, бидний өмнө ямар гох дэгээ байна вэ гэдэгт саналаа нэгтгэж сайд болон дэд сайд нарт хүргүүлсэн. Энэ саналыг Ерөнхий сайдад хүргүүлж байна.

    “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн: -Уул уурхай улстөржилтөд өртсөн салбар. Урт нэртэй хуулийн хүрээнд уул уурхайн олон компанийг хэлмэгдүүлж, цөөнгүй уурхайчдыг ажилгүй болгосон. Тэдний хамгаалалтад байсан газрыг хамгаалалтгүй болгож, нинжа нарт найр тавьсан. Дараа нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталж, энэ салбарт ажилладаг олон  хүний эрх ашгийг зөрчсөн. Өнөөдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд ойлгомжгүй заалт бий.  Энэ хуулийн ерөнхий санаа нь Монгол Улс геологи хайгуулаар ямар нөөцтэй, хаана, юу байгаагаа мэддэг баймаар байна гэж байгаа юм. Төр хөрөнгөөрөө хайгуул хийж, үүгээрээ хаана, ямар нөөц байгааг мэдэж аваад шийдвэрээ гаргах ёстой. Хуулийнхаа санааг гаргаж харах ёстой. Ашигт малтмалын газар хэрэгжүүлэгч агентлагийн шийдвэр орон нутагт очоод унадаг. Дунд нь аж ахуйн нэгжүүд хохирдог. Хөдөлгөөнийхөн, улс төрийн популизм хийж байгаа хүмүүс ард түмний өмчийг уул уурхайн компаниуд сүйтгэж байна гэсэн ойлголтыг тарааж байна. Сум болгонд хөдөлгөөн бий болж, уул уурхайн компани руу дайрч  давшилж байна. Ашигт малтмалын тухай хуульд ч өмчийн харилцааны асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй. Үндсэн хуульд  “Газрын хөрсөн дор байгаа баялаг ард түмний өмч. Түүнийг захиран зарцуулах эрх төрийн мэдэлд байна” гэсэн байдаг. Гэтэл хэзээ компанийн өмч болох вэ гэдэг нь ойлгомжгүй. Бүх зүйлд л ард түмний өмч нэрээр халхавчилж, уул уурхайн компани руу дайрдаг. Дээр нь нөөц ашигласны төлбөрийг тодорхой тайлбарламаар байна. Энэ төлбөрийг төлсний дараа компанийн өмч болох ёстой. Энэ харьцааг хуульд тусгаагүйгээс популизм хийж байгаа хүмүүсийн олз болж байна.

    ШУТИС-ийн профессор Д.Дондов: -Ашигт малтмалын тухай хуульд нэг алдаа бий.  Тэр нь Гадаадын ч дотоодын ч бай хайгуул хийвэл зөвшөөрнө гэсэн заалт. Үүнийг эргэж хармаар байна. Үүнээс гарц шийдэл хайгаад Стратегийн ач холбогдолтой ордын 34 хувийг төр эзэмшихээр болсон. Энэ бол эерэг алхам. Гэхдээ оруулсан хөрөнгийн 34 хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн ноцтой үг байгаа юм.  Ерөнхийдөө бүх зүйл чинийх гээд хэлчихсэн. Нөгөөтэйгүүр Тавантолгойн олборлолтын өртөг өндөр байна. Багануур, Шивээ-Овоо хүнд нөхцөлтэй  байж нэг тонн нүүрсийг 23-25 мянган төгрөгөөр гаргаж байгаа.  Гэтэл Тавантолгой нэг тонн нүүрсийг 50 мянган төгрөгөөр гаргаж байна. Багануураас “Шивээ Овоо”-гоос дээгүүр нөхцөлтэй мөртлөө нэг дахин өндөр өртөгтэй гаргаж байна.

    Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны УЗ-ийн гишүүн Ү.Арслаа: Эрчим хүчний салбарынханд итгэж болох хамт олон. 1994 онд хүнд нөхцөлд байхад Засгийн газрын сахилга батын дүрмээр энэ салбарыг хүндрэл багатай давсан. Тиймээс мэргэжлийнхнээс асуугаач гэж хэлмээр байна. Олон ч Засгийн газрын үед ийм станц тийм станц хувьчлахгүй гэдэг.Одоо үүнийгээ тодорхой болгооч. Эрчим хүчний салбар бол онцгой салбар. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ 2004 хувьчилсан. Би анхны захирлаар ажиллаж байсан. Одоо боломжийн ажиллаж байгаа. Хувьчлах бол хувьчилсан шиг, үгүй бол үгүй гэдгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхны уулзалтыг хааж үг хэллээ. Үүнд,

    -Концессийн гэрээний дагуу хийж байгаа ажил арга хэмжээнд анхаарлаа хандуулахыг уулзалтад оролцогчид сануулж байна. Үр ашигтай байгаа төслийг концессоор хийлгэх нь эдийн засагт хэрэгтэй. Концессийн үр ашгийн тооцоог буруу хийснээс, концесс явахгүй байгаа тохиолдол ч бий.

    -Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх 68 төсөл арга хэмжээ байгаа. Энэ төсөл арга хэмжээг бүгдийг нь хэрэгжүүлбэл Монголын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалсантай тэнцэх юм. Миний зүгээс сайд нарт энэ дөрвөн жилд салбартаа 3-4 том үйлдвэр байгуулах санал оруулж ир” гэдэг чиглэл өгсөн.  Эдийн засгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 5-6 яам байна. Энэ яамд Монголд таван үйлдвэр байгуулахад хангалттай. Тэгэхгүй 50-60 төсөл яриад явахаар салбар ийм хүнд байдалд орж байгаа юм. Түүний оронд бодитой ганц төсөл  бариад хэрэгжүүлэх гээд явсан нь дээр

    -V цахилгаан  станцын тухайд бүх эрсдлийг нь төр үүрэх зүйл заалт бүхий гэрээтэй. Үүнийг өөрчлөхгүй бол концессийн гэрээ байгуулж, барих шаардлагагүй. Ж.Эрдэнэбат гэдэг хүн өнөөдөр ажил хийсэн нэр зүүх гээд төслийг эхлүүлж болно. Гэхдээ эцсийн дүндээ улс орныхоо ирээдүйг бодож, шийдвэр гаргах ёстой.

    -Эгийн голын усан цахилгаан станцын ажил үйлчилгээ эхэлсэн. Энэ бол  ашигтай төсөл. Мэдээж саад, тотгор байгаа нь үнэн. Тиймээс холбогдох яамд бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

    -Нүүрсний борлуулалт нэг цонхны бодлогоор явах ёстой гэсэн санал хэлж байна. Лондонгийн биржийн үнээр явах уу, Хятадын боомтын үнээс доош оруулахгүйгээр худалдах уу эсвэл нүүрс олборлогчид нэг компани болоод түүгээрээ дамжуулж борлуулалт хийдэг байх уу гэдэгт шийдэл олох шаардлага бий. Түүнээс биш нүүрс олборлож байгаа таван компани таван өөр зүйл яриад байж таарахгүй. Худалдан авагч тавуулантай нь уулзаж байгаад хамгийн хямдыг нь сонгож байна. Эндээс Монголчууд хожихгүй. Монголын нүүрсийг хамгийн хямд худалдаж авах боломжийг бид өөрсдөө олгоод байна.

    -Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа эхлэх гэхээр орон нутгийн  жирийн малчнаас эхлээд сум, аймгийн Засаг дарга хүртлээ эсэргүүцдэг. Сум болгонд төрийн бус байгууллага бий. Тэнд тамга барьж, хавтас сугавчилсан хүн уул уурхайн компанийг дарамталдаг. Гэхдээ энэ бас хоёр талтай.  Зарим компаниуд хариуцлагагүй ажиллаж байна. Хариуцлагагүйн уул уурхайн тод жишээг бид Орхон голоос харж байна.

    -Салбарынхны уулзалтыг жил бүр хийж байна. Өмнө нь хэд хэдэн салбарынхантай уулзсан. Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь хөдөө аж, ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар байсан. Хамгийн гол нь хурал, зөвлөгөөн хийгээд өнгөрөхдөө биш үр дүнг нь ярьж байх нь чухал.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    2025-07-19 20:10:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө

    2025-07-19 18:20:00

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Хорват улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа

    2025-07-18 14:49:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна

    2025-07-18 14:22:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой

    2025-07-16 16:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2025-07-14 18:06:00

    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

    2025-07-13 15:26:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

    2025-07-12 15:13:00

    Шинэ мэдээ

    Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-07-19 20:10:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    2025-07-19 18:20:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Хорват улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа
    2025-07-18 14:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
    2025-07-18 14:22:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрчим хүчний салбар өртөг зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлсний дараа үнэ тарифын асуудлыг ярих ёстой
    2025-07-16 16:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!