"Ногоон алт" төсөл сум бүрт салбар төрийн бус байгууллагаа байгууллаа.
Бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих зорилго бүхий Швейцарийн Хөгжлийг Агентлагийн
санхүүжилттэй Ногоон-Алт төсөл 2013 оноос тус аймагт хэрэгжиж эхлээд
байна. Аймгийн ЗДТГ, Ногоон алт төсөлийн багийн бүрэлдхүүн 4 сарын
23-наас 5 сарын 14 хүртэл бүх сумдаар явж Малчдын байгууллага, бүлэг
хэсгүүдийн бүтэц зохион байгуулалт хэрхэн ажиллах, малчдын хуримтлалын
сангийн бүрдүүлэлт түүний үйл ажиллагаа зохион байгуулалт, сумдад
ажиллах ажилтны сонгон шалгаруулалт, аймгийн Бэлчээрийн менежментийн
хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт ,малчдын нийгмийн даатгалын
асуудлаар сургалт зөвлөгөө ярилцлага зохион байгууллаа.
Ногоон алт төслийн Малчдын байгууллагыг дэмжих бүрэлдэхүүн
хэсгийн хүрээнд манай аймгийн 14 сумд Төрийн бус байгуулллага
байгуулагдан ажиллаж эхлээд байна.