Хүүхдийн номын өргөөний уламжлалт нэгэн арга хэмжээ болох “Үлгэрийн цаг”-аа 2016 оны 6-р сарын 15-ны өдөр хүүхдүүдэд хүргэлээ. Номын өргөөндөө урилга зарлал байршуулан, үйлчлүүлж буй бага ангийн сурагчдад мэдээллэсний үр дүнд 30 орчим хүүхэд “Үлгэрийн цаг”-т оролцсон юм. Бид өнөөдрөөс эхлэн “Үлгэрч өвөө, эмээ” уралдааны дэд байрын шагналт Энхболд гуайг урьж , багачууд дүү нараа үлгэрийн ертөнцөөр аялуулж байхаар боллоо.
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө