ИХШХЕГ-ын шалгагч нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, штамп хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэв

Нэмэгдсэн: 2016-05-23

 ИХШХЕГ-ын шалгагч нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, штамп хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэв

Буянт-Ухаа боомтоор өнгөрсөн 04 дүгээр сард манай улсын иргэн Б, Д, Б  нар улсын хилээр гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  Буянт-Ухаа дахь газрын шалгагч Ж.Даваахүү, А.Золжаргал, Д.Эрдэнэзаяа нар мэргэшлийн өндөр ур чадвар гарган  ажиллаж, илрүүллээ.

Мөн  Монгол Улсын иргэн Б бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завдсан,  хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй зорчихыг завдсан иргэн Б, Л нарын зөрчлийг шалгагч Ж.Даваахүү, Н.Урантуяа, Г.Энхгэрэл нар тус тус илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 “Зөвлөлгөө мэдээллийн төв-1900-1882”

Цахим хуудас: www.immigration.gov.mn

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ,ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл