ХЗЯ-ны харъяа агентлагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг спортын наадмын арга хэмжээг энэ жил ХХЕГ амжилттай зохион байгууллаа. Спортын таван төрлөөр таван өдрийн турш баг тамирчид өрсөлдөн, тавдугаар сарын 12-ны өдөр аваргуудаа шалгаруулсан юм. Энэ удаагийн спортын наадамд Хууль зүйн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний архивын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг 10 байгууллагын 250 гаруй баг, тамирчид оролцсон юм. Ингээд баг тамирчид хүчтэй өрсөлдсөнөөс,
Сагсан бөмбөгийн тэмцээнд:
Нэгдүгээр байр - ХХЕГ
Хоёрдугаар байр-ШШГЕГ
Гуравдугаар байр- ХСИС
Гар бөмбөгийн тэмцээнд:
Нэгдүгээр байр-ХХЕГ
Хоёрдугаар байр-ЦЕГ
Гуравдугаар байр- ШШГЕГ
Шатрын тэмцээнд:
Нэгдүгээр байр- УБЕГ
Хоёрдугаар байр – ХЗЯ
Гуравдугаар байр- ЦЕГ
Ширээний теннисний тэмцээнд:
Нэгдүгээр байр- ХХЕГ
Хоёрдугаар байр – ЦЕГ
Гуравдугаар байр- АЕГ
Боулингийн тэмцээнд:
Нэгдүгээр байр- ХХЕГ
Хоёрдугаар байр – ГИХАЭГ
Гуравдугаар байр- ШШҮХ орсон юм.
Харин багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байранд ХХЕГ-ын бар тамирчид орж цомын эзэд болцгоосон юм. Хоёрдугаар байранд ЦЕГ, гуравдугаар байранд ШШГЕГ-ын баг, тамирчид орлоо.