Дорноговь аймагт музейн орчин цагийн байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг өнөөдөр Сайншанд хотноо тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн хүрээнд “Дорноговь музей-70 жилд” онол, практикийн бага хурал, шагнал гардуулах үйл ажиллагаа, “Дорноговь аймгийн хөгжил дэвшил” гэрэл зургийн үзэсгэлэн, үе үеийн музейчдийн уулзалт ярилцлага гэх мэт арга хэмжээ зохион байгуулагдлаа.