Баянгол
дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс Дэлхийн гэр бүлийн
өдрийг тохиолдуулаад нэн ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон
амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 23 өрхөд тусламж
үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга
Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Баянгол дүүргийн Нийгмийн халамж
үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн нар оролцов.
Засаг дарга Д.Оросоо энэ үеэр үг хэлэхдээ “Бид Дэлхийн гэр бүлийн
өдрөөр нэг ч гэсэн гэр бүл оройн хоолоо хамтдаа зооглож, гэр бүлийнхээ
үнэ цэнийг мэдрэн сэтгэл хангалуун байгаасай гэсэндээ энэ тусламжийг
хүргэж байна” хэмээн онцоллоо. Харин Дүүргийн Нийгмийн халамж,
үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн энэ үеэр хэлэхдээ “Бид
халамжийн бодлогыг олон хүнд хүртээх биш зөвхөн зорилтот бүлэгт чанартай
хүргэх бодлогыг баримталж байна. Нэг ядуу өрхүүдийн судалгааг
нарийвчлан гаргаж, тэдэнд зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг
чанартай хүргэхээр ажиллаж байна” гэлээ. Дээрх үйл ажиллагааг дэмжиж
Баянгол дүүргийн наймдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дүүхээ”
ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлсэн билээ.