ДОРНОГОВЬ АЙМАГТ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ХӨДӨЛГӨӨН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2015-10-12

ДОРНОГОВЬ АЙМАГТ ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ХӨДӨЛГӨӨН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

 

Монгол Улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дорноговь аймагт 2015 оны 10 сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга П.Ганхуяг, Хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, пионерийн байгууллагын ажилтнууд, пионерийн удирдагч нар, үе үеийн бүлгэмийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл, сумдын ХТЗ-ийн дарга нар, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөөлөл нийт 250 гаруй зочид төлөөлөгчид ирж оролцлоо.

Хүндэтгэлийн үйл ажиллагаа Хүүхдийн шугам жагсаалаар эхэлж, Хүүхдийн байгууллагын түүхэнд анхдагч ахмадуудад дурсгалын улаан бүч зүүж өглөө.

Мөн Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Хүүхэд ертөнцийн бурхад” баримтат киног Саран хөхөө театрт үзэж сонирхлоо.
Хүүхдийн ордонд Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгүүдийг нээж олон нийтэд толилууллаа.

Баярын хурал Хүүхдийн ордонд болж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Дэнсмаа илтгэл тавьж Хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд, шилдэг хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Аймгийн ЗДТГ, Арева ХХК, Доншен-Монгол ХХК, Сумдын Хүүхдийн төлөө зөвлөлүүд, Ерөнхий боловсролын сургуулиуддаа талархал илэрхийлье.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл