ДОРНОГОВЬ АЙМАГТ БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 90%-ТАЙ БАЙНА

Нэмэгдсэн: 2015-10-12

ДОРНОГОВЬ АЙМАГТ БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 90%-ТАЙ БАЙНА

 

Дорноговь аймгийн хэмжээнд Улсын болон орон нутгийн төсвөөр хэрэгжиж буй барилга бүтээн байгуулалтын ажлуудад аймгийн ГХБХБГ-аас явцын хяналт шалгалтыг хийн, гүйцэтгэж дууссан ажлуудад улсын комисс ажиллаж, үүрэг даалгавар өгч ашиглалтанд хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Төслийн нэр: 320 суудалтай сургуулийн барилга /Айраг сум/

Айраг суманд Боловсролын яамны захиалгаар гүйцэтгэж буй 320 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусч улсын комисс 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж үүрэг даалгаварыг өгөөд байна.

Төслийн нэр: Сайншанд сум. 5 дугаар сургуулийн спорт талбайн ажил

Сайншанд сумын 5 дугаар сургуулийн гадна спорт талбайн ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Их түмэн эрдэнэ групп” ХХК ажилласан бөгөөд гэрээт хугацаанд чанартай гүйцэтгэж 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс ажиллуулаад байна. Сайншанд хотын 5 дугаар сургууль нь 1000 гаруй сурагчтай бөгөөд 200м гүйлтийн тойрог зам, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, хашаа, сандал гэрэлтүүлэг зэрэг стандартын шаарлага хангасан спортын талбайтай болж байна.

Төслийн нэр: Халуун усны барилга угсралтын ажил /Улаанбадрах сум/

Ажлын явц: Барилга угсралтын ажил бүрэн дууссан талаар гүйцэтгэгч байгууллагын ирүүлсэн хүсэлтийн дагуу 2015 оны 10 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авах комисс ажиллуулж шаардлагатай ажлуудад нэмж засварлуулах үүрэг даалгавар өгсөн.

Төслийн нэр: ЕБСургуулийн барилгын их засварын ажил / Хөвсгөл сум/

Ажлын явц: Барилгын гадна фасад, дээврийн засварын ажил дуусч 2015 оны 10-р сарын 01-ний өдөр байнгын ашиглалтад оруулах комиссоор хүлээн авсан.

Төслийн нэр: 60 ортой дотуур байрны барилга угсралт /Даланжаргалан сум /

Ажлын явц: Барилгын 1,2 дугаар давхарын тоосгон ханын өрөг, угсармал хучилт, дотор шавардлага, цонхны угсралтын ажлууд хийгдсэн, гадна цэвэр, бохир ус, дээврийн угсралт, дотор ариун цэврийн өрөө болон гал тогооны өрөөний хана, шалны хавтанцар наах, дотор цахилгааны монтаж, сантехникийн шугам сүлжээний угсралтын ажлууд хийгдэж байна. Мөн уурийн зуухны барилгын ханын өрөг, цутгамал хучилт хаалга, цонхны ажил хийгдээд байна. Барилгын ажлын явц 70 хувьтай
Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл