Сургалтанд хамрагдагсдад цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг олгохын тулд хичээл бүрийн материаллаг хэрэгслийг хангаж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас сургалтын зэвсэглэл, химийн болон биеийн тамирын техник хэрэгслийг ашиглажээ. Сургалтаар онол, дадлагыг хослуулахын зэрэгцээ авхаалж самбаа сорьсон спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Ингэснээр дайчдад цэргийн анхан болон гүнзгийрүүлэх шатны мэдлэгийг богино хугацаанд олгоход үр дүнгээ өгсөн гэж зохион байгуулагчид хэлж байлаа.
Сургалтад хамрагдаж байгаа дайчид хоёр жилийн хугацаанд нийт 30 хоногийн сургалтанд хамрагддаг бөгөөд үүнээс гадна хуулинд зааснаар тухайн сум орон нутагтаа 180 хоногийн хүмүүнлэгийн ажилд оролцох ёстой байдаг юм.