Газрын тосны тухай хууль болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй орон нутагт жил бүр уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. энэ жилийн уулзалтыг өнөөдр өмнөговь аймагт зохион байгууллаа. “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт уулзалт, ярилцлагат Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, ЗДТГ-ын төлөөлөл, Газрын тосны газар, Өмнөговь аймгийн сумдын удирдлагууд оролцсон юм.
Энэхүү уулзалтаар Гэрээлэгч компаниудын 2015 онд хийж гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг танилцуулж% 2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнг дүгнэх, бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлж ажиллахад орон нутгийн ард иргэд, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.