ЕРӨНХИЙЛӨГЧ "ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАЛ НЬ БЭЛЧЭЭРТЭЙ, МАЛЧИД НЬ НУТАГТАЙ БОЛЖ БАЙНА" ГЭВ

Нэмэгдсэн: 2013-06-10 17:47:29

ЕРӨНХИЙЛӨГЧ

  Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Монгол улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж 6 сарын 8-нд Арвайхээр хотноо ирж, ард иргэдтэй уулзалт хийлээ. Түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Мэргэжлийн су­могийн 68 дахь их аварга аса­шёорюү Д.Дагвадорж, Даян аварга А.Сүхбат, Монгол Ул­сын гавьяат тамирчин Ч.Дам­дин­шарав нар дагалдан явсан юм.

Уулзалтанд сум бүрээс ардчиллыг дэмжигч иргэд микро автобус дүүрэн ирсэн байснаас Арвайхээрчүүдэд хөл гишгэх зай бараг байсангүй. Мөн тус арга хэмжээг орон нутгийн телевизэрэ шуду дамжуулан олон нийтэд хүргэлээ.

  Монгол улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Сэтгэл минь их хөдөлж байна. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад Өвөрхангай аймгийн нутаг дэвс­гэрийн 19 хувь нь ашигт малт­малын лицензит талбайд хамаарч байсан бол одоо таван хувь болж буурсан.
  Хууль бусаар олгогдсон ашигт малтмалын лицензийг цуц­лах, хориглох, шинээр ол­гохыг хориглосон энэхүү шийд­вэрийн дүнд Өвөрхангай аймгийн лиценз бүхий талбайн хэмжээ өнөөдөр таван хувь болж дөрөв дахин буурсан байна. Энэ бол мал бэлчээртэй, малчид өвөлжөө, ха­вар­жааны нутагтай байна гэ­сэнүг” хэмээн онцолсон юм. Түүнчлэн  2015 он гэхэд 21 аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбоно, Авлигатай тууштай тэмцэнэ, Бондны мөнгөөр төмөр зам тавьж, цахилгаан станцууд барина, Орон сууцны зээл өгнө” зэрэг хэд хэдэн амлалт өгөөд “Миний хувьд хоёр дахиа сонгогдчихвол дахин улс төр, сонгууль гэж байхгүй. Зөвхөн ард түмнийхээ л төлөө зүтгэх болно. Би ард түмнийхээ төлөө сайн бүхний ард байх болно. Ахмадууд, залуучууд, ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө байх болно. Та бүхэн сайн явахдаа Ерөнхийлөгчийг мартаж болно. Харин ядарсан үедээ Ерөнхийлөгчдөө хандаж байгаарай” гэлээ.

Тэрээр буцах замдаа Зэв­сэгт хүчний 256 дугаар ангид зо­чилж оройн тоонд оролцсон бөгөөд Цэр­гийн алба хаасан за­лууг хам­гийн түрүүнд тө­рийн албанд ажилд авдаг бо­лохоос эхлээдцэр­гийн тангараг өргөсөн дайчин бү­рийннийгмийн асуудлыг шийд­­­вэрлэх хүрээнд тууштай бод­­лого дэвшүүлэн ажил­ла­хаа илэр­­хийллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл