Увс аймгийн залуучуудын чуулга уулзалт боллоо

Нэмэгдсэн: 2014-10-22 18:37:37

 Увс аймгийн залуучуудын хөгжлийг дэмжсэн төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт, түүнд залуучуудын дуу хоолой, санал хүсэлтийг тусгах зорилгоор 400 гаруй залуусын дунд чуулга уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг нь сонслоо. Хөгжлийн хөтөлбөрийн баримт бичиг боловсруулах уг уулзалтыг Зүүн, Баруун, Төвийн бүсээр 19 сумын төлөөллийг хамруулан 10-р сарын 15-20-ны өдрүүдэд бүсчилэн зохион байгууллаа.
Мөн энэхүү чуулганы үеэр тэргүүний залуу малчин, хөдөлмөрийн алдар, залуу хуульч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, тэргүүний сурагч, тамирчны алдар, цэргийн алдар гэх мэт шагналуудаар залуучуудын холбооноос нийт 25 залууг шагнасан бөгөөд аймгийн Засаг даргын жуух 21, өргөмжлөлөөр 20 залууг шагнаж урамшууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл