Увс аймгийн залуус хөгжлийн төлөө төсөлд нэгдэнэ

Нэмэгдсэн: 2014-09-03 11:56:13

Баруун зүгийг зорьсон  “Улс төрд шинэ манлайлагч” төслийн сурвалжлах багийнхан Мөнх цаст Хархираа уул, мөрөн голууд,  Увс нуур мэлтэлзэх үзэсгэлэнт сайхан байгальтай, үндэсний брэнд монгол чацарганы өлгий нутаг Увс аймагт  ажиллалаа. Бидний зорьсон эхний сум 90 жилийн түүхтэй  Бөхмөрөн байлаа. Увс нутгийн сум бүрээс залуучууд чуулж эр, бяр, цэц хурдаа шалгасан ойн  наадмын үеэр төслийн тухай санал бодлоо ч солилцож байсан юм.  Сурвалжлах багийн дараагийн ажилласан газар бол тус аймгийн төв Улаангом хот юм.  Увс аймгийн Улаангомд албан ёсны тоогоор 26 мянган иргэн оршин суудгаас хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байна. Газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл гээд газар нутгийн онцлогоо ашиглаж залуусын бүтээлч шийдлийг бодитоор хэрэгжүүлэх олон саналыг удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл