МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 93 ЖИЛИЙН ОЙ

Нэмэгдсэн: 2014-03-19 08:55:32

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулж Нийслэлийн Цэргийн штабаас иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөгийг 3 дугаар сарын 14-нд Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт нийслэлийн 3 үеийн төлөөлөл, нийслэлийн удирдлагууд оролцож цэрэг дайчиддаа баяр хүргэсэн юм.
Мөн энэ үеэр  18 нас хүрч эх орны хүү болж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Монгол цэргийн жавхаа” сэдэвт зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулан шагнал гардуулсан.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн онд анх удаа Улаанбаатар хотын анги, нэгтгэлүүдийн дунд тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулсан бол энэ онд цэрэг дайчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад илүү анхаарч тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олныг шалгаруулах зорилгоор  уралдааныг зохион байгуулахаар болсон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл