Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг ирэх пүрэв гарагийн уулзалтад урьж байна

Нэмэгдсэн: 2018-12-11 04:41:15

Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг ирэх пүрэв гарагийн уулзалтад урьж байна

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ?” сэдэвт сургалтыг 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 0830-1300 цагийн хооронд Төр захиргааны 4-р байрны 2 дугаар давхрын хурлын танхимд зохион байгуулна.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ийн ашиглалтын талаар зөвлөгөө авч тендер илгээх, тендерийн материалыг зохиох шаардлагын дагуу бэлтгэх, дотоодын давуу эрх тооцуулах зэргээр мэдээлэл авах тендерт оролцогчид 75757807 утсаар холбогдон бүртгүүлнэ үү.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл