Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дундах спортын анхдугаар наадам болно

Нэмэгдсэн: 2018-09-19 08:06:28

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дундах спортын анхдугаар наадам болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилтан албан хаагчдын бие бялдрын боловсрол, соёлыг дээшлүүлж хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, тэднийг биеийн тамир, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулах зорилгоор спортын наадмыг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Анхдугаар наадмыг спорт явган аялал, дартс, ажлын байрны дасгал, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын төрлүүдээр 2 үе шаттай 2018 оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулахаар зааврыг батлуулан нийт 104 байгууллагад хүргүүлсэн бөгөөд зохион байгуулалттай холбоотой заавар, зөвлөмжийг Биеийн тамирын хамтлагийн ахлагч нарт өглөө гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ

Төрийн байгууллагуудын мэдээлэл