Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа

Нэмэгдсэн: 2018-09-13 07:15:15

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ сарын 12-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, 2018 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ мөн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улс болон нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын явц, гүйцэтгэл, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, статистик мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар газрын дарга болон холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өгсөн.

Уг уулзалт нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хэлэлцэхийн өмнө болсноороо чухал ач холбогдолтой боллоо. Уулзалтын төгсгөлд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажил, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын засвар, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашины хэрэгцээг гарган холбогдох тооцоо судалгааг сайтар хийж 2019 оны нийслэлийн төсвийн төсөлд санал оруулах, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, “Эрүүл иргэн”, “Эрүүл залуус” аян болон мөн төсөв шаардахгүйгээр хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаварыг өглөө.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл