Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ

Нэмэгдсэн: 2018-04-25 03:00:35

Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компанид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга дээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа барилгын зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх, коридор, вестибюлд хана өрж тасалгаа гаргах, агааржуулалтын сувгийг өөрчлөн ашигласан зэрэг зөрчил гаргасан тул мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд үүрэн холбооны оператор компаниуд техник, тоног төхөөрөмж, цамхаг, антенийг дээрх барилгуудаас шилжүүлж, “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу Зайлшгүй шаардлагтай тохиолдолд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас цамхагийн өндрийн 120%-иас багагүй зайд, мөн сургууль эмнэлгийн байгууллагаас 150м-ээс багагүй зайд цамхаг байгуулж харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээний тасралтгүй найдвартай ажилллагааг хангуулж ажиллахыг дурджээ. 

Түүнчлэн барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй хэрэгжилтийг хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах тодорхой арга хэмжээ авч биелэлтийг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөрт багтаан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг мэдэгдлээ. Хэрэгжилийг ханган ажиллаагүй, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 болон 14.1 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл