Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулсан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аян өндөрлөв

Нэмэгдсэн: 2018-04-24 08:55:50

Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулсан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аян өндөрлөв

Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 2 дугаар ахлах сургуулийн 250 гаруй ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжит сургалтыг зохион байгууллаа.Аян нийслэлийн дүүргүүдэд амжилттай хэрэгжсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран уг аяныг Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан 03-р сарын 9-23 хүртэл амжилттай зохион байгуулж өндөрлөв.

Тус үйл ажиллагааны үеэр сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул мэргэжлээ хэрхэн сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн.

Тухайлбал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна. Тиймээс бүх сурагчид заавал их дээд сургууль төгсөх нь чухал биш. Оёдол эсгүүр, гар урлал, гоо сайхан, зүймэл даавуун урлал, гутал урлал, авто засвар, авто цахилгаан, гар утас засвар гэх мэт нарийн мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа юм. 

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтад зочлон сонирхоорой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл