Оргил ачааллын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

Нэмэгдсэн: 2017-11-23 06:11:13

Оргил ачааллын үеэр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмнэ

Улаанбаатар хотод  өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж, өдөрт дундажаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.

Замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан автобус хоорондын интервал холдож, хүлээлгийн хугацаа нэмэгдэх, тээврийн хэрэгслүүд нэг зогсоолд давхцан ирэх зэрэг хүндэрлүүд гарч байгаа юм. Ингэснээр батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж нийтийн тээврийн үйлчилгээний зардал нэмэгдэх зэрэг тулгамдсан асуудал үүсээд байна.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй үед үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал ихтэй зогсоолуудын ачаалалыг бууруулах чиглэлээр дараах зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.БулгааӨнөөдрийн зохицуулалтаар оройдоо нэмэлтээр 99 автобусыг үйлчилгээнд гаргаж байна. Тухайн автобуснуудыг иргэдийн зорчигч урсгалтай нийцүүлэн хамгийн их ачаалалтай газруудад гаргаж байгаа. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар үйлчлүүлж байгаатай холбогдуулан аль чиглэлд, хэдэн хүн, хэдэн цагийн үед явж байна гэсэн тоон судалгаа бүрэн гарч ирж байгаа юм. Энэ судалгаан дээр үндэслэн төлөвлөлтүүдийг хийгээд явж байна. Мөн 20 гаруй чиглэлд автобуснуудын өглөө гарах цагийг 5-10 минутаар урагшлуулах, орой 22:00-23:00 цаг хүртэл сунгах ажлуудыг хийгээд байна” хэмээн ярилаа.

Өглөөний оргил ачаалалын үед:

Нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй дундын зогсоолуудын ачааллыг бууруулж иргэдийн зорчих эрэлтийг ханган ажиллах үүднээс холбогдох судалгааг хийж, өглөөний пик цагуудад ажлын өдрүүдэд өглөөний 07:25-07:40 цагийн хооронд хотын захын ачаалал ихтэй таван цэгээс /Саппоро, 3-р эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, 7-н буудал/ зургаан чиглэлд тус бүр нэг автобус явуулах төлөвлөлтийг хийж, үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.

 

Зогсоолын нэр

Зохицуулалт хийсэн чиглэл

Эх авах цаг

1

Саппоро

Ч:45"Ганхийц - ХМК - Зайсан"

7:40

2

3-р эмнэлэг

Ч:3 “Зүүнсалаа – Халдвартын эмнэлэг”

7:25

3

10-р хороолол

Ч:40 “Махимпекс – Тэнгис кино театр - Улаанхуаран”                                                           Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”

7:30

7:40

4

25-р эмийн сан

Ч:57 “Улаанчулуут -Их наран - МУИС”

7:30

5

7 –н буудал

Ч:7 “Нисэх – Төв номын сан - 7 буудал-Зунжин”

7:30

 

Оройн оргил ачааллын үед:

Зорчигч урсгал багатай өдрийн цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулж, зардлыг нэмэгдүүлэхгүйгээр оройн оргил ачааллын үе буюу 17:00-21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Үүнд: 8 аж ахуйн нэгж, байгууллагын 17 чиглэлийн 57 тээврийн хэрэгслийн өдрийн цагт цонхлуулж, оройн ачаалалтай цагаар 20 гаруй чиглэлд дунджаар 99 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн.

Дээрх зохицуулалт хийгдснээр орой 20:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 73-аар нэмэгдүүлж 855 автобус, 21:00 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 91-ээр нэмэгдүүлж 670 автобус, 22:30 цагт ажиллах тээврийн хэрэгслийн тоог 49-өөр нэмэгдүүлж 310 автобус тус тус ажиллахаар төлөвлөлтийг хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийсэн байна.  

Иргэдийн санал хүсэлтээр хот орчмын болон алслагдсан 20 гаруй чиглэлд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн  зохицуулалт хийсэн.

Оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудын байршил болон цагийг тодорхойлох судалгаа хийж ажлын өдрүүдэд оройн 18:10-19:50 цагийн хооронд хотын төвийн ачаалал ихтэй МУБИС, Мөнгөн завъяа, Ард кино театр, Ионсей эмнэлэг зэрэг цэгүүдээс 20-30 минутын давтамжтайгаар хотын захын 7 чиглэлд тус бүр 4 автобус явуулах төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Энхтайвны өргөн чөлөөний дагуу автобусны 1-р эгнээ болон бусад ачаалал ихтэй авто замуудад нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангах үүднээс Замын Цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран тус газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлээд байна. Тухайлбал энэ сарын 21, 22-ны өдрийн мэдээгээр автобусны хөдөлгөөнд саад учруулсан болон зогсоол дээр удаан зогссон 408 зөрчил илрүүлж, 123 зөрчилд сануулах, 114 зөрчилд 2 сая 320 мянган төгрөгөөр торгох, 10 зөрчилд бичиг баримт хураасан, 161 зөрчлийг баталгаажуулан ЗХУТ-д хүргүүлэн, шуудангаар торгууль илгээх арга хэмжээг тус тус аваад байна.

Нийтийн тээврээр зорчигчид Та бүхэн UB Smart bus application-ийг гар утсандаа татаж сонгосон чиглэл дээрээ даран хүлээж буй автобус чинь аль буудал дээр явж байгааг шууд онлайнаар мэдээллийг авах боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл