НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Нэмэгдсэн: 2017-11-22 09:28:48

НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр Монгол Улс дахь НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБХХ-ийн эдийн засагч, ахлах зөвлөх Дегол Хайлу, Байгаль орчны бодлогын зөвлөх Тим Скотт болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр АХБ-ны санхүүжилтээр болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар товч дурдаад, хамтран ажиллаж байгаад талархсанаа илэрхийлсэн юм.

Хоёр тал Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга замыг боловсруулах асуудлаар санал солилцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл