“Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно

Нэмэгдсэн: 2017-10-17 13:14:38

“Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх байгууллагууд оролцох юм. Тиймээс эцэг, эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл