"Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяны ээлжит сургалтыг зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2017-10-12 16:22:55

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг энэ сарын 9-20-ны хооронд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 13:00-15:00 цагийн хооронд нийслэлийн Баянгол дүүрэг, Монголын үндэсний их сургуулийн салбар Анагаах ухааны сургуулийн лекцийн танхимд 200 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа.

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянд нийслэл дэх их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучууд хамрагдах юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл