ДЦС-4 ТӨХК-ийн под станцад гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Нэмэгдсэн: 2017-09-13 13:54:51

ДЦС-4 ТӨХК-ийн  под станцад гарсан гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн  хашаанд байрлах под станцад гал гарсан дуудлага 12:20 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу 10, 14, 18, 26, 30 ангийн гал түймэр унтраах 6 тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон байна. Одоогоор гал түймэр унтраах, 18, 26 ангийн бүрэлдэхүүн гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм. Галын улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл