Сервис центрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна

Нэмэгдсэн: 2017-06-16 14:10:05

Сервис центрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна

Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  эхэллээ. Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, гэр хороолол дэд бүтэц, дахин төлөвлөлт, гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах "Сервис центр” төсөл, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой.

Мөн ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна. Салбарын голлох төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож байгаа юм.

Түүнчлэн барилгын салбарын судалгаа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Барилга хөгжлийн төв, гэр хороолол, дахин төлөвлөлтөөр нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газар, газар эзэмших, ашиглах, газрын эрхийн бүртгэл, баталгаажилтын талаар  нийслэлийн Газрын алба иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна гэж нийслэлийн  ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл