1. ИХ ТОЙРУУ ДОТОРХИ ГУДАМЖИЙГ ИНГЭЖ ТОХИЖУУЛНА

Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайд тохижилтын ажил хийх төслийг танилцуулж байна.  Энэхүү төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зардлыг НИТХ-аар хэлэлцэн батлах бөгөөд тохижилтын ажлыг Нарны замаас хойш Их тойруугийн гудамж доторхи хотын гол гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, зам талбай бүхий газруудад хийхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтот хөтөлбөр болон  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн  “Агаар цэвэр Улаанбаатар” зорилтын хүрээнд хотын орон зайн төлөвлөлтийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам талбайг шинэчлэн сайжруулж, байнгын үйл ажиллагааг хангах тухай тусгасан байдаг. Тиймээс  Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулахаар энэхүү тохижилтийн зураг төслийг боловсруулжээ.  
 
Энэхүү төслийг боловсруулахдаа, Их тойруу доторхи гудамж талбайг 6 зэрэглэлд ангилан төлөвлөж, зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлтүүлэг барилга, хаяг, сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэг бүрт тавигдах шаардлагыг нарийн зааж өгсөн байна.  Тухайлбал нэгдүгээр зэрэглэлийн тохижилтод их тойруу, бага тойруу болон бусад өргөн чөлөөнүүд багтсан байна. Энэ хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай байгаа юм байна. Энэ хэсэгт 10 гүүрэн гарц, 6 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Харин 2 дугаар зэрэглэлийн тохижилтод хотын чанартай гол гудамжууд багтсан бөгөөд 12,2 га нь явган зам, 2,9 га талбайд дугуйн зам, 4,8 га талбайд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа юм байна.
 
Их тойруугийн хэмжээнд 6 байршилд газар доорх нүхэн гарц, 13 байршилд явган зорчигчийн гүүрэн гарц барихаар төлөвлөжээ. Их тойруу доторхи гудамж талбайн тохижилтын эскиз  зургийг та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

2. “Хорооны Иргэний танхим” төсөл

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын нийтийн ахуй үйлчилгээг сайжруулах төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний танхим” төсөл юм.

3. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ


Төрийн байгууллагуудын мэдээлэл