Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын мянган сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.

Нэмэгдсэн: 2017-01-03 17:35:37

Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын мянган сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.

 Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл санаачлан, шинэ жил зохион байгуулах ажлын хэсгийн хамт олон  Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа. Үүнд “Хүмүүн цогцолбор”, IV, V, “Сент Поул” сургуулийн нэг, хоёр дугаар ангийн болон дотуур байранд амьдардаг нийт мянган хүүхэд хамрагдсан байна.  Шинэ жил зохион байгуулах ажлын хэсгээс бэлэг авсан нийт сурагчдад цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсч, ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэт мэдлэг боловсролоо зориулах эрдэмтэй хүмүүс болохыг ерөөлөө.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл