Дархан-Уул аймгийн татварын хэлтэс сургалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2013-04-27 13:30:54

Монгол Улсын Хувь Хүний Орлогын Албан Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан ХААН банкны Дархан-Уул аймгийн салбарын эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа. Сургалтаар ХХОАТ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16, 19 дүгээр зүйлийн 19.3 заалтууд орсон өөрчлөлт, ТЕГ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 68-р душаалаар батлагдсан “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан ТТ-12 маягт”, “Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан ТТ-12 маягтын 13, 14, 15,16 дугаар мөрийг нөхөх заавар”-ыг танилцуулан тайлан гаргах заавар, маягт, аргачлал өгөв. Татвар төлөгчид хадгаламж эзэмшигчид хамтран эзэмшиж буй хадгаламжийн орлогыг яаж тодорхойлох, өөр аймаг, хотын ХААН банкны салбаруудын хадгаламжийн орлогыг нэгтгэж тооцох эсэх зэрэг асуудлыг тодруулж асууж байлаа. Татварын хэлтсийн ажиллагсадын 2012 оны ажлын тайлан, зөвлөгөөн боллоо Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн ажиллагсадын зөвлөгөөн 2013 оны 03 дугаар сарын 27-ний өдөр аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд татварын хэлтсийн ажиллагсад болон Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар оролцлоо. Зөвлөгөөнд Татварын хэлтсийн дарга Ж.Баттулга хэлтсийн 2013 оны зорилт, ҮТА-ны удирдах ажилтны зөвлөгөөний талаар мэдээлэл хийж, аймгийн засаг дарга С.Насанбат татварын хэлтсийн 2012 оны үйл ажиллагаанд аймгаас өгөх үнэлэлт, дүгнэлтийн талаар, СТС-ийн хэлтсийн дарга “Аймгийн төсвийн 2012 оны биелэлт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд” сэдвээр, татварын улсын ахлах байцаагч Д.Цэрэнболд “ТХ-ын тасгийн 2012 оны ажлын тайлан, 2013 оны ажлын төлөвлөгөө, зорилт” сэдвээр тус тус илтгэл тавьлаа. Мөн хэлтсийн 2012 оны санхүүгийн тайлан, төсвийн хөрөнгийн зарцуулалт, 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хөдөлмөрийн дотоод журамд оруулах өөрчлөлт зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, татварын ажиллагсадын асуултанд удирдлагууд хариулт өгч санал шүүмжэлийг сонслоо. Далд эдийн засаг дахь нуугдмал орлогыг ил болгох, татварын бааз суурийг өргөжүүлэх , ашиглалтгүй үл хөдлөх хөрөнгүүдийн болон тээврийн хэрэгслийн үзлэг тооллогыг чанартай хийх талаар удирдлагууд онцолж ярилцлаа. Дархан-Уул аймгийн татварын хэлтэс

Төрийн байгууллагуудын мэдээлэл