Ховд аймгийн татварын хэлтэс нэгдсэн семинар, сургалтыг зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2013-04-27 13:26:35

Ховд аймгийн татварын хэлтсээс 2013 оны 03-р сарын 12-ноос 3-р сарын 15 ны хооронд Татварын улсын / ахлах / байцаагчдын нэгдсэн семинар сургалтыг зохион байгууллаа. 2012 оны хийсэн ажлын тайлан тавьж нийт байцаагч нарт “ Татварын хуулиудын нэмэлт өөрчлөлтүүд”, “Татварын улсын байцаагчийн ёсзүй”,”Татвар төлөгчтэй харилцах харилцаа ба үйлчилгээ”, Аймгийн Прокурорын газраас “Захиргааны зөрчлийн хэргийн 2011, 2012 оны шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлууд, “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, түүнд тавих хяналт, анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр хичээл зааж харилцан санал солилцлоо. Ховд аймгийн татварын хэлтэс, Татвар төлөгчдөд үйлчлэх тасаг

Төрийн байгууллагуудын мэдээлэл