Харилцааны ур чадварыг дээшлүүлнэ

Нэмэгдсэн: 2013-04-27 13:17:13

АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг Дэмжих Санаачлага төслөөс, Засгийн газрын Бизнесийн орчинг сайжруулах бодлогын хүрээнд 5 асуудлаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаагийн нэг нь Монгол улсын татварын орчин, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг илүү боловсронгуй болгох асуудал юм. Төслийн хүрээнд төв, орон нутгийн татварын албадын татвар төлөгчдөд үйлчлэх нэгжийн татварын улсын байцаагчдад зориулсан 5 үе шат бүхий сургалтыг 2013 оны 4 дүгээр сарын 01-нээс 19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд уг сургалтыг Татварын Ерөнхий Газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газраас АНУ-ын Хөгжлийн агентлагийн зөвлөх Ж. Розвадовскитай хамтран зохион байгуулж байна. Сургалтын үндсэн зорилго нь татварын албаны нийт байцаагчдын татвар төлөгчдөд үйлчлэх арга техникийг сайжруулах, сургагч багш бэлтгэх, татвар төлөгчтэй харилцдаг бусад ажилтнуудад зориулсан Олон нийттэй харилцах болон, утсаар ярих арга техникийг сайжруулах зорилготой юм. Сургалтанд нийт 120 гаруй татварын улсын байцаагч, удирдах ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд байцаагчдаас сургалтын явцад гаргасан амжилт, идэвхийг харгалзан 10 татварын улсын байцаагчийг сонгож, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний сургагч багш бэлтгэх нэг долоо хоногийн ахисан түвшний сургалтанд хамруулж байна. Уг сургалтыг зохион байгуулснаар татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах, түргэн шуурай үйлчлэх , харилцааны ур чадварт гарах чанарыг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Татвар төлөгчдөд үйлчлэх газар

Төрийн байгууллагуудын мэдээлэл