Алсын хараа

  Ил тод, нээлттэй шуурхай, үйлчилгээнд чиглэсэн орчин үеийн татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх явдал мөн.

Эрхэм зорилго

  Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ татварын алба, татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны үндсэн зарчим

  Төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллах явдал мөн.

Үндэсний татварын албаны чиг үүрэг

  Үндэсний татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөлгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;

2. Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

3. Улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.

Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим

 Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална.



Төрийн байгууллагуудын мэдээлэл