Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

ОРОН НУТАГТ “ ШИНЭЧИЛСЭН АРГАЧЛАЛЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2013-11-18 15:16:23

ОРОН НУТАГТ “ ШИНЭЧИЛСЭН АРГАЧЛАЛЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

     ҮСХ-ны дарга, ХАХНХ сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан аргачлал шинэчлэх ажлын хэсэг зөвлөхийн багийн дэмжлэгтэйгээр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны аргачлалыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Аргачлал ХАХНХ сайд болон ҮСХ-ны даргын хамтарсан тушаалаар 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр батлагдаж, “Шинэчилсэн аргачлалыг танилцуулах”сургалт 11 дүгээр сарын 08-10-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Сургалтанд Үндэсний зөвлөхүүд, удирдлага, хяналтын багийн нийт 180 хүн оролцлоо. Орон нутагт “Шинэчилсэн аргачлалыг танилцуулах” сургалт 2013 оны 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн зохион байгуулагдахаар бэлтгэл ажлууд хийгдэж эхлээд байна. Сургалтанд орон нутгийн удирдлагууд, ажлын хэсгийнхэн, хяналт удирдлагын багийнхан, судалгааны багийн ахлагч, мэдээлэл шивэгч, хөтөч, тоологч зэрэг судалгааны үед ажиллах ажилтнууд оролцох юм.

Мэдээлэл, сурталчилгааны ажлыг төлөвлөгөөний дагуу 2013 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэхээр ТВ, радиогийн шторк, анонс, зурагт хуудас бэлэн болоод байна. Мөн “Үйл ажиллагааны гарын авлага”, “Тоологчийн гарын авлага”, “Асуулга нөхөх заавар”, “Мэдээлэл шивэгчийн гарын авлага”-ууд бэлэн болж хэвлэлтэнд ороод байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл