Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТУХАЙ

Нэмэгдсэн: 2013-11-13 10:44:11

2013.11.11

     Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох зорилгоор өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 269 дүгээр тогтоол батлагдсан.  

Энэ ажлын зорилго нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, төрөөс үзүүлэх аливаа төрийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, Засгийн газрын болон Олон улсын тусламж, дэмжлэг, бүхий л хөтөлбөрт суурилсан үйлчилгээ, арга хэмжээнд өрх, хүн амыг жигд, хүртээмжтэй хамруулах нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна.

Монгол улс хүн ам, орон сууцны тооллого, эд хөрөнгийн бүртгэл, мал тооллого зэрэг судалгааг хийж байсан ч иргэдийнхээ амьжиргааны түвшин, амьдралын нөхцлийн судалгааг хийж байгаагүй юм. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнд бүх өрх иргэний мэдээллийг агуулсан салбар дундын цахим сан үүсэх бөгөөд уг мэдээллийн санг төрийн бүх байгууллагууд ашиглах, өөрсдийн үйл ажиллагааны дагуу хүн амд хүргэх төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх бүрэн боломжтой болох юм.

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханаар ахлуулсан Үйл ажиллагааны нэгж гүйцэтгэж байгаа бөгөөд ерөнхий удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Мөн 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд судалгаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, судалгааны бэлтгэл ажил эхлэхээс мэдээлэл цуглуулж дуусах хүртэл ажиллах ерөнхий төлөвлөгөө боловсруулан баталж, үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж байна. Орон нутагт мэргэжил арга зүй болон удирдлагаар НХҮХ-үүд ханган, бүх зохион байгуулалт, бэлтгэл ажлууд хийгдээд байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл