Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий газар БНСУ-ын Ионсей их сургуулийн Нийгмийн халамжийн сургуулийн профессор, судлаачдыг урьж, 2 өдрийн сургалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2013-10-23 11:00:19

                2013 оны 10 сарын 21, 22-ны өдрүүдэд БНСУ-ын Ионсей их сургуулийн Нийгмийн халамжийн сургуулийн захирал, профессор, судлаачид  Халамжийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан  2 өдрийн сургалт  явууллаа. Уг сургалтанд салбарын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн  55  хүн оролцсон  бөгөөд илтгэл тавихаар  БНСУ-ын Ионсей их сургуулийн захирал, доктор, профессор  Чой Жэ- сон , тус сургуулийн Нийгмийн халамжийн сургуулийн багш Ким Дун –бэ, Нам Сог-ин, судлаач Чой Квон-ху нарын  11  хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн юм . Төлөөлөгчдийг  Монгол Улсын  Засгийн  газрын   2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  Ахмад настны болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөгжлийн төвийг аймаг болон дүүргүүдэд байгуулах зорилтот ажлын хүрээнд  БНСУ-ын сайн туршлагаас судлах зорилгоор  урин ирүүлсэн юм. Сургалтыг БНСУ-ын Ионсей их сургууль болон   Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газар, Улаанбаатар Их Сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан болон БНСУ-ын профессор,  судлаачид  илтгэл тавихын зэрэгцээ сургалтын 2 дахь өдөр буюу Мягмар гарагт  “Хамтын ажиллагааны  санамж бичиг”-т   гарын үсэг зурах ажиллагаа боллоо. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл