Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

САЛБАРЫН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2013-10-11 15:00:32

       Дэлхийн банкны “ Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”  -ийн санхүүжилттэйгээр, НХҮЕГ,  Нийслэлийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний газар,  Аймаг, дүүргийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний хэлтсээс  зохион байгуулж буй  “Нийгмийн халамжийн салбарын  ажилтнуудыг чадавхижуулах  сургалт ” –ын 1 дүгээр шат  21 аймагт 2013 оны 09.16 – 09.27-ыг , Нийслэлийн  9 дүүрэгт 2013 оны 09.28 – 10.02-ныг хүртэл 5 өдөр  тус тус явагдлаа. Уг сургалтын  зорилго нь Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжил,  мэдлэгийг дээшлүүлэх ,чадвар чадамж олгох, нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо бий болгох, халамжийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, хандлага төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа  бөгөөд дээрх сургалтанд  хамруулснаар салбарын ажилтнууд  нийгмийн ажлын үндсэн ойлголттой болохын зэрэгцээ, микро болон макро түвшинд ажиллах дадал чадварыг эзэмших юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл