Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

Нэмэгдсэн: 2013-09-11 12:18:24

НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР 

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ       

        Нийгмийн халамжийн салбарын Сургагч багш бэлтгэх сургалт 2013 оны 9-р сарын 9-ний өдрөөс 2013 оны 9-р сарын 13-ны өдрийг хүртэлVICTORY CENTER-ийн хурлын танхимд явагдаж байна.

        Энэхүү сургалтын зорилго нь Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох,  салбарын хүний нөөцийг чадавхижуулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн сургагч багш нарын багийг бүрдүүлэх, сургалтын гарын авлага, модултай болох, сургалтын материаллаг баазыг бий болгоход оршино.

        Энэ удаагийн сургалтын Зөвлөх баг нь чадварлаг мэргэжлийн багаас бүрдэж, сургалтын модул боловсруулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.

Нийгмийн халамжийн салбарын Сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт нь 2013 оны 9-р сарын 9-13-ны өдрийг хүртэл VICTORY CENTER-ийн хурлын танхимд явагдаж байна.

 Энэхүү сургалтын зорилго нь Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох,  салбарын хүний нөөцийг чадавхижуулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн сургагч багш нарын багийг бүрдүүлэх, сургалтын гарын авлага, модултай болох, сургалтын материаллаг баазыг бий болгоход оршино.

Энэ удаагийн сургалтын Зөвлөх баг нь чадварлаг мэргэжлийн багаас бүрдэж, сургалтын модул боловсруулах, сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах үндсэн үүрэгтэй ажиллаж байна.

Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг Дэлхийн банкны Олон салбарын техникийн туслалцаа төслийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд эхний шатны сургалтын санхүүжилт бүрэн шийдэгдэж амжилттай явагдаж байна.

 Зөвлөх багийн ахлагч:

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн ахлах багш Нийгмийн ажлын магистр М.Нямдорж

 Багийн гишүүд:

ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор доктор Т.Амаржаргал

                   МУБИС-ийн боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Нийгмийн

                   ажил, сэтгэл судлалын магистр Х.Өлзийтунгалаг

          ХАХНХЯ-ны зөвлөх А.Энхцэцэг

Нийгмийн ажлын магистр Г.Золжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг  ажиллаж сургалтыг явуулж байна.

Оролцогчид:

                       ХАХНХЯ-1

                   НХҮЕГ-20

                   ННХҮГ-10

                  НХҮХ /Дүүрэг/-7

        Нийгмийн ажилтан бэлтгэдэг Их Дээд сургуулиудын багш нар-10

        Зөвлөх-1 Нийт 50 оролцогчидтой сургалт явуулж байна.

         

             

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл