Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

ЦАХИМ АРХИВЫН НЭГДСЭН ТӨВИЙН ШАВ ТАВИЛАА.

Нэмэгдсэн: 2013-06-14 08:45:33

       ХАХНХЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг НХҮЕГ болон НДЕГ-ын нэгдсэн цахим архивын төвийн шавыг  2013 оны 6 дугаар сарын 11 өдөр тавилаа. НХҮЕГ болон  НДЕГ-ын архивыг нэгтгэснээр иргэд нэг цэгээс бүх төрлийн мэдээллийг авах давуу талтай болно.

Уг цахим архивт Монгол улсад амьдарч байгаа нийт иргэдийн мэдээлэл хадгалагдах юм. Нас барсан иргэний мэдээллийг мөн Халамж, Үйлчилгээний бичиг баримтын архвыг 70 жил хадгалах шаардлагатай байдаг ч энэ хугацаанд цаас муудах, мөөгөнцөрдөх гээд олон муу талтай. Харин “Цахим архивын нэгдсэн төв” байгуулагдсанаараа хадгалалт хамгаалалт сайжирч, үйлчилгээ ч түргэн шуурхай болох сайн талуудтай юм.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл