Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТОО АУДИТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО.

Нэмэгдсэн: 2013-06-14 08:30:46

            2013 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд “Нийгмийн халамжийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоо аудит хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх” сургалт  боллоо.  Сургалтын гол зорилго нь Нийгмийн халамжийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэнгүүдэд үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, нийгмийн халамжийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох асуудлаар онол, арга зүйн ойлголт өгөх, салбарын дотоод аудитын чиг үүрэг, дүрэм журам, төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч, харилцан туршлага, солилцох сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд НХҮЕГ-ын мэргэжилтэн холбогдох газар хэлтсийн дарга нар болон аймаг, дүүргүүдийн НХҮХ дарга холбогдох мэргэжилтэнгүүд  нийт 162 хүн хамрагдлаа.

Сургалтанд:

·  “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох асуудал” М.Амартүвшин /Удирдлагын академийн багш/

·  “Хяналт-шинжилгээний үнэлгээний тайлан боловсруулах, үр дүнг танилцуулах” М.Амартүвшин /Удирдлагын академийн багш/

·  “Засгийн Газрын 2010 оны 11 дүгээр тогтоол батлагдсан “Яам болон аймаг, нийслэлийн засаг дарга, засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын шинэчлэл” Х.Оюунцэцэг /ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын дарга/

·  “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй бодлогын баримт бичгийн хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээний чанар” Н.Баярмаа /ХАХНХЯ-ны ХШҮДАГ-ын мэргэжилтэн/

·  “Дотоод аудит, дотоод хяналт” Л.Отгонбаяр /МДАИ-ийн ерөнхийлөгч, Сангийн сайдын дэргэдэх Аудитын хорооны хараат бус гишүүн/

·  “ХАХНХ-ын салбарын дотоод аудитын чиглэлээр хийж буй болон цаашид хийх ажил” Г.Зургаанжин, Ж.Баясгалан /ХАХНХЯ-ны ХШҮДАГ-ын дотоод аудитор/

·  “Зорилтод бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн зарчим асуудлууд” Ю.Отгонбилэг /ХАХНХЯ-ны НХБХЗГ-ын халамжийн тасгийн дарга/

·  “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” Б.Дөлгөөн /НХҮЕГ-ын ТЗУГ-ын хуулийн мэргэжилтэн/

·  “Архив, албан хэрэг хөтлөлт” Н.Амархүү /НХҮЕГ-ын ТЗУГ-ын албан хэрг хөтлөлт, архив хариуцсан мэргэжилтэн/

·  “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээ, анхаарах асуудал” М.Одонцэцэг /НХҮЕГ-ын НХҮГ-ын зорилтот бүлгийн тэтгэвэр, тэтгэмж хариуцсан мэргэжилтэн/

·  “Олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчилгээ, анхаанах асуудал” С.Даариймаа /НХҮЕГ-ын НХҮГ-ын олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/

·  “Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт, анхаарах асуудлууд” Д.Буянжаргал /НХҮЕГ-ын НХҮГ-ын ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт хариуцсан мэргэжилтэн/

·  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт, анхаарах асуудал” Г.Алтайхүү /НХҮЕГ-ын НХҮГ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт хариуцсан мэргэжилтэн/

·  “Хишиг хувь, хүүхдийн мөнгө олгох үйлчилгээ, анхаарах асуудал” А.Чимэгсүрэн /НХҮЕГ-ын НХҮГ-ын хүний хөгжил сан, хишиг хувь, хүүхдийн мөнгө хариуцсан мэргэжилтэн/

·  “Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээний хэрэгжилт, хяналт” Ц.Дүгэрмаа /НХҮЕГ-ын НХҮГ-ын хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/

·  “Нийгмийн халамжийн үйлчилгээнд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” Ч.Оюунтогтох /Хөвсгөл аймгийн НХҮХ-ийн Төрийн захиргаа, хяналтын албаны дарга/

·  “Нийгмийн халамжийн үйлчилгээнд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” Ө.Эхнцэцэг /Хан-Уул дүүргийн НХҮХ-ийн хяналт, шалгалт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн/

гэсэн мэдээллүүдийг хүргэлээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл