ЦАХИМ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛЛАА

Нэмэгдсэн: 2014-06-27 19:04:25

ЦАХИМ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛЛАА

 Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Бүртгэлийн хэлтсээс  “Эгэл амьдралын мөр”  Төрийн бус байгууллагатай  хамтран амьдралын боломжгүйгээс иргэний  бичиг баримтаа авч  чадаагүй 50 хүнд цахим үнэмлэхийг нь  гардуулж өглөө.

Эдгээр иргэд бичиг баримттай  болсоноороо төрийн үйлчилгээ авах, ажилд орох зэрэг боломжууд нээгдэж байгаа юм.

 “Эгэл амьдралын мөр” төрийн бус байгууллагаас иргэний үнэмлэхний  зардлыг гаргажээ. 

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Бүртгэлийн хэлтсийн дарга Р.Салдатхан нар дээрх 50 иргэнд иргэний үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Төрийн байгууллагуудын мэдээлэл