“ШИЛДЭГ ХОРОО”, “ШИЛДЭГ ХЭСГИЙН АХЛАГЧДЫН БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Нэмэгдсэн: 2018-10-19 08:28:18

“ШИЛДЭГ ХОРОО”, “ШИЛДЭГ ХЭСГИЙН АХЛАГЧДЫН БАГ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

         Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагчдын дунд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Хорооны үйл ажиллагааны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 10 бүлгийн 65 үзүүлэлтээр,  хэсгийн ахлагч нарын багийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 5 бүлгийн 44 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

           Уг “Шилдэг хороо” төрөлд амжилттай оролцож, тусгай байр эзэлсэн 7-р хороо,  “Хэсгийн ахлаг нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны тусгай байр эзэлсэн 31, 15-р хорооны хамт олныхоо цаашдын ажилд нь амжилт хүсье.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл