СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Нутгийн захиргааны байгууллага болох дүүргийн Засаг даргын тамгын газар нь Засаг даргын бодлого, хөтөлбөр болон Засгийн газар, нийслэлийн Засаг даргын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол байгууллага юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын үндсэн чиг үүрэг, зорилго нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл,дүүргийн Засаг даргын захирамж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, үр дүнг тооцох, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, Засаг даргад бодлогын зөвлөгөө өгөх, нутгийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, төрийн захиргааныудирдлага, зохицуулалтаар хангах, төрийн захиргааны стандартыг мөрдүүлж Засаг даргын тамгын газрын хэлтэс, алба, хорооныүйл ажиллагааны удирдлага, бодлогын  удирдамжаар хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод, чанартай, аливаа чирэгдэлгүй хүргэхэд оршино.
    Дүүргийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан барих хуулиар олгогдсон бүрэн эрх бүхий дүүргийн хурал, дүүргийн Засаг даргатай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 32 хороотой, дүүргийн төр захиргааны 30 гаруй хэлтэс алба, тасагтайгаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон ажиллаж байна.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлэг, 3 амбулатори, 24өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Хүн амын 32.6 хувийг эзлэх хүүхэд багачуудад боловрол эзэмшүүлэх 13 ерөнхий боловсролын сургууль, 35 цэцэрлэг, хувийн хэвшлийн 8 сургууль, ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах 6409 нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь үндсэн 7, дэргэдэх 25 хэлтэс албатайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Үндсэн хэлтсүүд нь эдийн засаг, нийгмийн бүх салбарт бодлого төлөвлөлт боловсруулж, төрийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан дэргэдэх болон харъяа хэлтэс албадыг удирдлага зохион байгуулалтаар хангаж хамтарч ажиллан дүүргийн Засаг даргын болон дээд байгууллагуудын бодлого хөтөлбөр, шийдвэр үйл ажиллагааг хэрэгжүүлэгч:

1.  Захиргаа хуулийн хэлтэс

2.  Санхүү төрийн сангийн хэлтэс

3.  Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

4.  Нийгмийн хөгжлийн хэлтэс

5.  Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

6.  Худалдаа үйлчилгээний хэлтэс

7.  Цэргийн штаб 

8.  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

9.  Аж ахуйн тасаг тус тус багтана.

Дэргэдэх хэлтэс албад нь тус тусын хариуцсан чиг үүргийнхээ дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон босоо удирдлагын тогтолцооны дагуу өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэн харъяа байгууллагуудаа удирдлага зохион байгуулалтаар хангаж төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Дэргэдэх хэлтэс албадад:

1.    Бүртгэл, мэдээллийн тасаг

2.    Цагдаагийн I хэлтэс

3.  Цагдаагийн II хэлтэс

4.    Мэргэжлийн хяналтын хэлтэс

5.  Боловсролын хэлтэс

6.    Онцгой байдлын хэлтэс

7.    Халамжийн үйлчилгээний хэлтэс

8.    Нийгмийн даатгалын хэлтэс

9.    Татварын хэлтэс

10.  Замын цагдаагийн тасаг

11.Дотоод аудитын алба

12.Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төв

13.Худалдан авах ажиллагааны алба

14.Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв

15.  Газрын алба

16.  Эрүүл мэндийн нэгдэл

17.  Нэгдсэн эмнэлэг

18.  ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаний СХД дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв

19.  Стастистикийн хэлтэс

20.  Биеийн тамир, спортын хороо

21.  Ахмадын хороо

22.Хөдөлмөрийн хэлтэс

23.  Мал эмнэлэг, үржлийн албаны “Буянхөхий” компани

24.  Албан бус боловсролын “Гэгээрэл” төв

25.  Тээвэрлэлт үйлчилгээний хэлтэс

26.  Нийтлэг үйлчилгээний төв

27.  Тохижилт үйлчилгээний компани

28.  СӨХ-ы дүүргийн салбар зөвлөл

29.  ОСНАА-н “Өнөр хотхон” компани

30.  ОСНАА-н “Өнөр горхи” компани

31.  ОСНАА-н “Таван шар” салбар

32.  ОСНАА-н “Москва “салбар

33.СХД-ийн цэцэрлэгүүдийн хүнсний хангамж  хариуцсан төв

34.  Дүүргийн Улаан загалмайн хороо

35.  “Гэрэлтүүлэг” компани зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Хороо нь Засаг захиргааны анхан шатны нэгж бөгөөд иргэдтэй хамгийн ойрхон ажиллаж, төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээг иргэдэд шууд хүргэж байгаа хэсэг юм. Сонгинохайрхан дүүрэг нийт 32 хороотой. Хороод Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, бүртгэл мэдээллийн ажилтан, нийгмийн халамжийн ажилтан зэрэг албан хаагчдын бүтэц бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Хороодын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ

·  Төрсний болон нас барсны гэрчилгээ олгох

·  Шинээр болон хаясан гээдүүлсэн иргэний үнэмлэх олгох

·  Иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг хүлээн авах, иргэдэд түгээх сурталчилах

·  Хүүхдийн болон ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асаргаа , бүх төрлийн нийгмийн халамжийг үзүүлэх

·  Эх, хүүхдүүдэд олгох мөнгөн халамжийг түгээх

·  Гэр бүл хөгжлийн талаар иргэдэд тусламж үзүүлэх

·  Сургалт сурталчилгаа явуулах

·  Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах

·  Тэдгээрийг шийдвэрлэх, уламжлах зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг 

Төрийн байгууллагуудын мэдээлэл