Мэргэжлийн хяналтынхан шинэ багажтай боллоо

Нэмэгдсэн: 2013-06-10 12:38:53

Мэргэжлийн хяналтынхан шинэ багажтай боллоо

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар хаягдал усны чанар шалгагч, усны температур, РН, ууссан хатуу бодисын хэмжигч, цацраг идэвхжил, соронзон орны нөлөөлөл, дуу авиа хэмжигч багажтай боллоо. 14 сая гаруй төгрөгийн үнэ бүхий эдгээр зөөврийн багажийг Герман, Англид үйлдвэрлэсэн бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээний асуудлаар Монгол дахь албан ёсны борлуулагчдад хандах боломжтой юм байна. Тус газрын дарга Д.Энхсайхан ярихдаа, мэргэжлийн хяналтыг мэргэжлийн байхад нь тус дэм болохуйц эдгээр багажийг бидэнд өгч байгаад талархаж байна. Бид хяналт шалгалтаа улам үр дүнтэй, баталгаатай хийж чадахаар боллоо. Эдгээр багажийг ажилдаа хэрэглэх болсондоо сэтгэл хангалуун байна гэлээ. Германы геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэнгээс МХЕГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал”төслийн хүрээнд ийнхүү манай аймагт хяналт шалгалтын шинэ арга зүй, багаж хэрэгслэлийг нэвтрүүлж байгаа юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл