Хүүхэд бүр шатарчин болно

Нэмэгдсэн: 2013-06-10 12:33:33

Хүүхэд бүр шатарчин болно

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шатар сурах хөдөлгөөнийг аймгаас бодлого зохицуулалтаар дэмжиж ажилласнаар 35 сургуулийг 370 шатраар хангаснаар 3600гаруй сурагч шатрын дугуйланд хамрагдаад байна. Энэхүү ажлыг улам эрчимжүүлж, аймгийнхэмжээнд энэ оны 12 дугаар сарын 17-ноос ирэх оны 5 дугаар сарын 01-ний хооронд”Сургууль, хамт олноороо шатарчин болъё” аяныг өрнүүлэхээр болсон байна. Аяны хугацаанд сургууль бүр шатрын загвар ангитай болох, шатар сурах арга зүйн материал, цахим сургалтын уралдаан зохион байгуулах, анги, сургууль, сум, бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, хамт олноороо шатар сурах хөдөлгөөнд идэвх, санаачилгатай оролцсон анги, анги удирдсан багш, Заах аргын нэгдлийг захирал, сургуулийн зөвлөл, байгууллагын дарга, сумын Засаг даргын нэрэмжит шагналыг бий болгох зэрэг 25 ажлыг хэрэгжүүлж, хүүхэд бүр шатарчин болох ажээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл