“Нэг хүүхэд-нэг байгууллага” дэвтэр аялна

Нэмэгдсэн: 2013-06-10 12:29:52

“Нэг хүүхэд-нэг байгууллага” дэвтэр аялна

Манай аймагт 4392 хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгэгдсэний 746 нь хүүхэд байна. Энэ оны 11 сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг байнга асарч байгаа 177 эцэг, эх, асран хамгаалагчид 7.9 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 177 хүүхдэд 21.2 сая төгрөгийг халамжийн сангаас зарцуулжээ. Хэдийгээр ийм арга хэмжээ авч байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд амьдардаг байна. Иймээсхөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцоход нь дэмжин туслах зорилгоор аймгийн хэмжээнд “Нэг хүүхэд-нэг байгууллага” дэвтэр аялах арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 17-ноос 2013 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулахаар болоод байна.

“Нэг хүүхэд-нэг байгууллага” хөдөлгөөний хүрээнд аймгийн аж ахуйн нэгж, байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдийг ивээлдээ авч, анхаарал халамжийг төрөл бүрийн хэлбэрээр үзүүлж, үр дүнг аялагч дэвтэр дээр тэмдэглэн дараагийн байгууллагад хүндэтгэлтэйгээр хүргүүлэх юм байна. Энэхүү арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон сум, байгууллага, ажилтныг урамшуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл